Монгол цэргүүд тэргүүлжээ
Шинэ Кабул баазын Дэмжлэгийн бүлгээс АНУ-ын “Тусгаар тогтнолын өдөр”-т зориулсан “Чөлөөт гүйлт”-ийн тэмцээнийг 5,5км зайд тойрог замаар зохион байгуулсан аж. Тэмцээнд Монгол, АНУ, Англи, Дани, Турк зэрэг улсуудын 150 цэргийн алба хаагч өрсөлдсөнөөс дэд хурандаа Б.Олзбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн баг тамирчид эхний 5 байрыг дараалан эзэлж бахдам амжилтыг үзүүлжээ.
Гүйлтийн тэмцээнийг Коронавирус COVID-19-ээс урьдчилан сэргийлэх дэглэмийг баримтлан зохион байгуулж, тамирчдыг насны ангилалгүйгээр оролцуулсан нь онцлог байлаа.
Мөн Англи улсын цэргийн багаас 07 сарын 22-нд зохион байгуулж явуулсан “Мини марш”-ийн тэмцээнд Монгол, Англи, АНУ, Дани зэрэг улсуудын 11 баг тамирчид оролцсоноос Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн ахлах ахлагч Г.Оч захирагчтай баг тамирчид “Тэргүүн байр”-ыг эзэллээ.