Засгийн газарГадаад харилцааОнцлохШинэ мэдээ

Шадар сайд асан Ө.Энхтүвшин Франц дахь Элчин сайдаар очино

Ерөнхийлөгч, Засгийн газар ирэх аравдугаар сард Монгол Улсаас зарим оронд суугаа Элчин сайдыг эгүүлэн татаж, орны хүмүүсийг томилохоор төлөвлөжээ. Тэдгээрийн нэгэнд Шадар сайд асан Ө.Энхтүвшин багтсан байна. Тэрээр Францад Монгол Улсаа төлөөлж Элчин сайдаар явахаар болжээ.

Ө.ЭНХТҮВШИНИЙ НАМТАР 

Ө.Энхтүвшин Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1980 онд Монгол Улсын Их Сургууль, 1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй. Түүхийн ухааны доктор.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1980-1986 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
  • 1989-1990 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
  • 1990-1995 онд “Ардын эрх” сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
  • 1996-2005 онд МАХН-ын нарийн бичгийн дарга
  • 1996-1997 онд “Yнэн” сонины ерөнхий эрхлэгч
  • 1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
  • 2000-2004 онд УИХ-ын гишүүн
  • 2000-2004 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
  • 2006-2008 онд УИХ-ын гишүүн
  • 2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын дарга
  • 2016 оноос УИХ-ын гишүүн
  • 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

Англи, Орос хэлтэй.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version