НийслэлШинэ мэдээ
Үерт өртсөн таван өрх гэртэй боллоо
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран үерт өртсөн таван өрхийг өргөө цагаан гэртэй болголоо.
Үргэлжилсэн болон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлыг үнэлж, хариу авах арга хэмжээг эрчимжүүлэн, үерийн далан хамгаалалт хийх, суваг шуудуу гаргах, хуучныг сэргээн засах, хог хаягдлыг цэвэрлэх зэрэг ажлыг тогтмол шуурхай зохион байгуулж байна.
Үүний зэрэгцээ үер, усны гамшгаас болж хохирсон айл өрхийн судалгааг гаргаж зайлшгүй тусламж шаардлагатай таван өрхөд гэр олгохыг шийдвэрийг гаргасан байна.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар