ЭМЯШинэ мэдээ

ШШГЕГ-т өгөх зөвлөгөө

Эрүүл мэндийн яамнаас короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих байгууллага болон хүмүүжигч нарт зориулан зөвлөгөө гаргажээ.

Хорих байгууллагад:

  • Хариу арга хэмжээний 3-4 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулан сургах
  • Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөтэй байх
  • Ковид-19-ийн тухай мэдээлэл тогтмол өгөх
  • Өглөө бүр биеийн халуун үзэж тэмдэглэх
  • Амны хаалт зүүх,гараа савандаж угаах нөхцөлөөр хангах
  • Хүн хоорондын зай барих, бөөгнөрөл үүсгэхгүй байх
  • Агаар сэлгэлт хийх
  • Агаарт гаргах, дасгал хөдөлгөөн хийх цагийг аль болох уртасгах
  • Хувцас, хөнжил, гудас, гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлийг наранд тавих
  • Ор, ширээ, сандлыг зайтай байрлуулах
  • Ажлын байр, хоолны газар, ариун цэврийн өрөө, нийтийн халуун усны газрыг 1л усанд 25мл белизнатай уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Ажилчдын автобус, багаж төхөөрөмжийг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх 
  • Ээлжээр, цөөн тоогоор хооллох 
  • Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах
  • Эргэлтийг утас болон цахимаар хийх боломж бүрдүүлэх
  • Илгээмжийн сав, баглаа боодлыг савантай усаар угаах, халдваргүйжүүлэх
  • Ачаалал бага өгөх, эрт унтуулах
  • Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг ил байршуулах
  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 119, 80086829 дугаарт хандах

Хүмүүжигч:

  • Гадны хүмүүстэй уулзах үед амны хаалт зүүх
  • Гараа савандаж угаах
  • Хүн хоорондын зай барих
  • Шууны дотор тал руу ханиаж, найтаах
  • Гар барихгүй, тэврэлдэхгүй байх
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version