Орон нутагШинэ мэдээ

Албаны нохойны байр, сургалтын талбайтай боллоо

Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  хамт олон өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан “Албаны нохойн байр”, “Албаны нохойн сургалтын талбай”-н тоног төхөөрөмжийг хийж гүйцэтгэлээ.

Аврагч нохойн сургалт, дадлага явуулах зориулалт бүхий харайгч, нүхэн гарц, дүүжин, цагираг гэх мэт нийт сургалтад ашиглах долоон төрлийн төхөөрөмжүүдийг байрлуулан ашиглаж байна.

Аврагч нохойг тогтмол сургаж бэлтгэснээр болзошгүй аюулт үзэгдэл, ослын голомтод цаг алдалгүй эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэх ур чадварыг нь нэмэгдүүлэх боломжтой юм.

Онцгой байдлын газар нь 2019 оны 08 дугаар сараас аврагч нохойг эрэн хайх аврах ажиллагаанд ашиглаж байгаа бөгөөд нэг жилийн хугацаанд 4 удаагийн эрэн хайх ажиллагааны дуудлагаар ажиллаж амжилттай үүргээ гүйцэтгэсэн байна гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version