Орон нутагШинэ мэдээ

Сувилалд амрах ажилтнуудыг эмчийн үзлэгт хамруулж байна

Эрдэнэт сувиллын цогцолборынхон Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажиглалтын байрны журам, зориулалтаар ажиллаж буйтай холбогдуулан энэ жил уг сувиллын дэргэдэх “Чулуут” саам амралт ажиллаж эхлээгүй. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд орон нутгийн болон улсын чанартай магадлан итгэмжлэгдсэн бусад рашаан сувиллуудаас сонгох  болжээ.  

Эрдэнэт сувиллын цогцолбороос ажилтны бүртгэлийн дугаараар нь  тухайн орон нутгийн рашаан сувилалд илгээх бичиг олгож, эмчийн үзлэгт хамруулан нарийн мэргэжлийн  зөвлөгөө өгч байна. Энэ нь коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, ажилтнуудын эрүүл мэндийн байдалд хяналт тавих зорилготой юм.  

Харин магадлан итгэмжлэгдсэн улсын чанартай томоохон рашаан сувилалд амрах ажилтнууд өөрийн биеэр очиж, хурууны хээгээ уншуулан, бүртгүүлэх шаардлагатай болсон тул урьдчилан захиалга өгч, хоног хугацаагаа товлох ёстой юм. Одоогийн байдлаар улсын чанартай 20 орчим, орон нутгийн 15 рашаан сувилал ажиллаж, амрагчдаа хүлээн авч буй аж.  

М.Балжинням

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version