Хууль эрх зүйОнцлохШинэ мэдээ
ХЗДХ-ийн сайдын орон тооны зөвлөхөөр С.Нарангэрэл томилогдлоо
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг орон тооны зөвлөхөөр томиллоо.
Х.Нямбаатар сайд Хууль зүй, дотоод хэргийн салбарын хойшид гаргах хуулийн төслүүд, тогтоол, шийдвэрүүдэд салбарын манлайлагчдын зөвлөгөөг авахаар шилдэг академич, докторуудаар зөвлөхийн зөвлөлөө бүрдүүлэхээр шийдсэн нь үр дүнгээ өгөх бизээ.