Гадаад харилцааОнцлохШинэ мэдээ

ОХУ-ын нутаг дэвсгэрээр нутаг буцах аялал төлөвлөхгүй байхыг анхааруулав

ОХУ-ын Засгийн газраас коронавируст халдварын нөхцөл байдлыг хяналтандаа оруулсан зарим улстай агаарын хилээ харилцан нээх тухай санал хүргүүлж, тухайн улсын холбогдох байгууллагуудтай нь хамтран судалгаа хийж байгаа билээ.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ОХУ нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс агаарын хилээ нээх гэж байна гэсэн мэдээлэл цацагдаж байгаа боловч эцсийн шийдвэр гараагүй байгаа тул иргэдийг албан ёсны шийдвэр гартал тус улсын нутаг дэвсгэрээр дамжин нутаг буцах аялал төлөвлөхгүй байхыг анхааруулж байна.

Тус ЭСЯ ОХУ-ын Засгийн газраас албан ёсны шийдвэр гарсан даруйд нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлэх болно гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version