Орон нутагШинэ мэдээ
Орхон аймагт “Тээвэрчин” төгөлийг сэргээв
2012 онд анх Орхон аймагт “Тээвэрчдийн төгөл” бидний бахархал уриан дор “Тээвэрчин төгөл”-ийг байгуулж, тухайн үеийн төрийн болон хувийн хэвшлийн тээврийн байгууллагууд 1000 мод тарьсан.
Өдгөө энэхүү төгөлийг тус аймгийн “Авто мастер төв” ХХК-иас санаачлан жил бүр арчилж, ургуулж байна. Энэ хавар уг төгөлд 100 гаруй модны суулгац нэмж суулгасан байна.
Автотээврийн салбарын 95 жилийн ойг угтан аймаг бүрт Орхон аймгийн нэгэн адил “Тээвэрчин төгөл”-ийг байгуулж байна.