Засгийн газарШинэ мэдээ
Шинэ сайд нар 16:00 цагт тангараг өргөж, тамгаа гардан авна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцууллаа. Шинэ сайд нарт захирамж гардуулах ёслолын ажиллагаа 14:30 цагт Есөн хөлт тугт танхимд болох бөгөөд томилогдсон сайд нар 16:00 цагт УИХ-ын чуулганд тангараг өргөх юм байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газар 14 яам, 17 сайдын бүрэлдэхүүнтэй ажиллана. Үүнд:
- Шадар сайд Я.Содбаатар /УИХ-ын гишүүн асан/
- ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн/
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл /Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн/
- Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр /Улс төр судлаач, цэргийн стратегич/
- Гадаад харилцааны сайд Н.Энхтайван /УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга/
- Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн/
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам А.Ариунзаяа /Үндэсний статистикийн хорооны дарга/
- Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар /Барилга, хот байгуулалтын дэд сайд/
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн /БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/
- Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /Зам, тээврийн хөгжлийн дэд сайд/
- Соёлын сайдаар С.Чулуун /Түүх, археологийн хүрээлэнгийн захирал/
- Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон/Монголросцветмет ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал/
- ХХААХҮ-ийн сайдаар ТӨБЗ-ын газрын дарга З.Мэндсайхан /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/
- Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх /Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал/
- Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан /Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга/нарыг томилохоор болжээ.
Сайд нар тангараг өргөсний дараа Ерөнхий сайд өрөөндөө Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд нарт тамгыг нь гардуулах бол БОАЖЯ, ГХЯ, БХЯ-ны сайд нарт яаман дээр нь гардуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.