БоловсролFocusШинэ мэдээ
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхлэгчдэд өгөх зөвлөмж
Эрүүл мэндийн яамнаас короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээндХүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхлэгчид болон үйлчлүүлэгчдэд хандан зөвлөмж гаргажээ.
Байгууллагад :
- Үйлчилгээ эхлэхийн өмнө гадаад, дотоод орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх
- Ковид-19-өөс сэргийлэх талаар ажлын байранд сургалт хийх
- Сайн дурын ажилтныг сургалтад хамруулсан байх
- Өглөө бүр биеийн халуун үзэх
- Амны хаалт зүүх
- Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
- Бүлэг бүр тусдаа үйл ажиллагаа явуулах
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
- Бүх бүлгийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй байх
- Өрөө тасалгаанд агаар сэлгэлт тогтмол хийх
- Орыг толгойгоор нь нийлүүлж байрлуулахгүй байх
- Өрөөний талбайн 50 хувийг ашиглахаар эд зүйлсийг байршуулах
- Хүүхдийг ээлжээр, цөөн тоогоор хооллох, нэг тавагнаас олноороо иддэг хоолноос татгалзах
- Цоргоноос амаар ус уухгүй байх
- Ахуйн хэрэглээний бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах
- Хөнжил, гудсыг наранд тавих
- 1л усанд 25мл белизна хийж хоол бэлтгэх болон бусад өрөө, тасалгаа, төрөл бүрийн тоглоом, ор, ширээ, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
- Ил задгай хог хаягдлыг зуслангийн ойр орчимд хаяхгүй байх
- Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
- Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
- Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
- Сэжигтэй тохиолдол илэрвэл түр тусгаарлах өрөө бэлтгэсэн байх
Үйлчлүүлэгчдэд :
- Амны хаалт зүүх
- Хүн хоорондын зай барих
- Хүнсний бүтээгдэхүүн хувааж идэхгүй байх
- Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
- Гараа савандаж угаах, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч авч явах
- Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
- Гар барихгүй, тэврэлдэхгүй байх
- Явган аялал, дасгал хөдөлгөөн хийх