Улс төрОнцлохШинэ мэдээ
У.Хүрэлсүх Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар дахин томилогдлоо
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонх суудал авсан Монгол Ардын намаас Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өчигдөр өргөн мэдүүлсэн.
Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох саналыг УИХ-д оруулсны дагуу хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн 93.3 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжлээ. Ингэснээр У.Хүрэлсүх Монгол Улсын 31 дахь Ерөнхий сайд болж, улиран сонгогдлоо.
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
- 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
- 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
- 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
- 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
- 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
- 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
- 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
- 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
- 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
- 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
- 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
- 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
- 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
- 2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
- 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2017 оноос өнөөдрийг хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж байна.