БоловсролШинэ мэдээ

Хорих ангийн номын санг тохижуулжээ

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих анги хоригдлын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эерэг уур амьсгал бүрдүүлж, тэдний сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах зорилгоор хоригдлын номын санг шинээр тохижуулжээ.

Уг номын сан нь ганцаараа суух боломжтой гурван уншлагын кабин, 1000 орчим PDF файлаар хадгалсан цахим ном, 5000 орчим номын багтаамж бүхий тавиуруудтай. Нэг удаад 20-25 хүмүүжигчид үйлчилгээ үзүүлэх боломжтой аж.

 Номын санч номын каталогийг хариуцан бүртгэл хөтөлж, нийгмийн ажилтнууд номын сангийн үйл ажиллагааг хариуцан хоригдлуудад хяналт тавих, хоригдолтой ганцаарчилсан уулзалт хийхээр өрөөний зохион байгуулалтыг хуваарилжээ.

Номын сангийн тохижилтын ажилд зориулж тус ангиас  “Номын өглөг” сэдэвт аяныг зохион байгуулсан бөгөөд “JCI” байгууллагын Дархан-Уул аймаг дахь салбар, Улаан загалмай нийгэмлэгийн өсвөрийн улаан загалмайчид, Дархан-Уул аймгийн Төв номын сан болон тус ангийн алба хаагчдаас нийт 900 гаруй ном цугларсан байна.

Энэхүү арга хэмжээ нь алба хаагчид, хоригдогсдод чиглэсэн соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр хийсэн жишиг ажил боллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version