БоловсролШинэ мэдээ

Сайд Н.Энхболд 100 гаруй ном хандивлав

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажиллалаа. Энэ үеэр тус командлалын номын санд  дэлхийн түүх, Монголын түүх, цэргийн түүх, уран зохиол, хуулиудын эмхтгэл,танин мэдэхүйн төрлийн  100 гаруй номын хандив өргөв.

Тэрээр “Өнгөрсөн 5 дугаар сард Хуурай замын командлалд ажиллахдаа номын санд нь хувийн зүгээс өөрийн номын сангийнхаа ном, бүтээлүүдийг хандивлахаар шийдсэн. Алба хаагчдынхаа ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулж байгаа энэ хамт олныг өөрийн зүгээс дэмжиж, энэхүү бүтээлүүдийг хандивлаж байна” гэсэн юм.

Хуурай замын цэргийн командлалын номын сан нь 2000 орчим цэргийн мэргэжлийн болон цэргийн түүх, дэлхийн түүх, хууль, уран зохиол, танин мэдэхүй зэрэг 10 гаруй төрлийн номтой бөгөөд сүүлийн үед баяжилт хийгдэж, алба хаагчдын уншилтын тоо ч тэр хэрээр  нэмэгдэж байгаа юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version