Гадаад валютаар хийгдэх зарим гүйлгээг хязгаарлах тухай
Монгол Улсын Их Хурлаар 2020 оны 4-р сарын 29-ний өдөр батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” болон “Төлбөр тооцоог үндсэний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Зохицуулагч байгууллагын чиглэлийн дагуу, салбар нэгжээр болон цахим сувгаар хийгдэх гадаад валютын гүйлгээнд дараахь хязгаарлалт тавьж буйг мэдэгдэж байна. Үүнд:
Гадаад валютаар хийх зөвшөөрөгдсөн гүйлгээ:
• Өөрийн данс хооронд хийх гүйлгээ
• Мөнгөн хадгаламжийн гүйлгээ
• Зээлийн төлбөр тооцоо
• Санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гүйлгээ
• Ханшийн хөрвүүлэлтийн гүйлгээ
Зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр хийгдэх гүйлгээ
• Иргэн хоорондын,
• Иргэн-хуулийн этгээд хоорондын,
• Хуулийн этгээд хоорондын бараа, ажил, үйлчилгээний мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийн гүйлгээ
Гүйлгээ хийлгэхэд шаардлагатай мэдээллийн үнэн зөвийг харилцагч өөрөө хариуцах бөгөөд хуулиар хязгаарлагдсан гүйлгээг гадаад валютаар хийсэнтэй холбоотойгоор үүсч болох хуулийн хариуцлагыг Зөрчлийн тухай хуулийн дагуу хүлээх болно гэдгийг анхаарна уу.