ЭМЯWorldОнцлохШинэ мэдээ

Сувилагчдын хувцас хэрэгслээс цуглуулсан 133 сорьцноос вирус илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас КОВИД 19-ийн эргэн тойронд хийсэн тандалт судалгааны 25 дахь тоймийг хүргэж байна.

  1. Бельгийн төв эмнэлгийн 3056 ажилтанд хийсэн шинжилгээгээр 6.4%-д коронавируст халдварын эсрэг бие иммуноглобулин G (IgG) илэрчээ. Эсрэг бие илэрсэн ажилтнуудын 15% нь COVID-19-ийн ямар ч шинж тэмдэггүй байжээ.
  2. Хятад, Итали, Япон, Сингапур, Канад, Өмнөд Солонгос улсад COVID-19-ийн тархалт наснаас хамааралтай эсэхийг математик загварчлалаар судалжээ. Хүүхдийн халдварт өртөх байдал нь насанд хүрэгчдээс бага, 70-аас дээш насныхан 69 хувьтай байна.
  3. Ирландын Корк мужид COVID-19-ийн халдвартай хүмүүсийн шинж тэмдэггүй ойрын хавьтлыг идэвхтэй илрүүлэх зорилгоор утасны автомат асуумжийн үйлчилгээ нэвтрүүлжээ. COVID-19-ийн дэгдэлтийн эхний долоо хоногт халдвартай хүмүүсийн ойрын хавьтал 1336 хүнд 12421 асуумж мессеж илгээсэн бөгөөд тэдний 9%-д шинж тэмдэг илэрч, 2.6%-д COVID-19-ийн шинжилгээ эерэг байжээ.
  4. Хятадын Гуанжоу дахь COVID-19-тэй өвчтний ойрын хавьтлын халдварлалтын түвшинг тодорхойлох судалгаанд хоорондоо хамааралгүй 195 бүлгийг сонгон хамруулсан. Судалгаанд анхдагч хавьтал 215 хүн, хоёр ба гуравдагч хавьтал 134 хүн, ойрын бус хавьтал 1964 хүнийг хамруулан судлахад  халдварын дундаж нууц хугацаа 5 хоног байжээ. Гэр бүлийн гишүүд хоорондоо халдвар тараах байдал 12.4%, тэдний ойр дотны хүмүүсийн 17.1% нь халдварт өртжээ.
  5. Солонгосын эрдэмтэд СOVID-19-тэй 2 өвчтөнд үйлчилж байсан ээлжийн 19 сувилагчийн хамгаалах хувцас хэрэгслээс цуглуулсан 133 сорьцыг шинжлэхэд 11%-д нь вирус илэрчээ. Ялангуяа малгай 26%, хамгаалах хэрэгслийн хөл нурууны хэсэг 26%, гутлын ул 16%, бугуй ба энгэр хэсгийн 5%-д тус тус вирус илэрсэн.
  6. Вашингтоны их сургуулийн эрдэмтэд иргэд амны хаалт зүүхгүй бол АНУ-д 10-р сарын 1 гэхэд 180000 орчим хүн эндэх эрсдэлтэй гэсэн тооцоолол хийжээ. Хэрэв хүн амын 95% нь амны хаалт зүүвэл энэ тоо 146000 орчим болж буурна гэжээ.
  7. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв коронавирус болон томуугийн А, В хүрээний вирусийг нэгэн зэрэг илрүүлдэг тест бүтээжээ. Коронавирус илрүүлэх шинжилгээний явцад томуугийн вирус илрүүлэх боломжтой ажээ. Энэ нь цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой, мөн оношлогоо, эмчилгээг зөв хийхэд чухал гэжээ.


Эх сурвалж:

  1. https://jamanetwork.com/journals/jama/fullarticle/2767382
  2. https://www.nature.com/articles/s41591-020-0962-9
  3. https://www.eurosurveillance.org/content/10.2807/1560-7917.ES.2020.25.23.2000972
  4. https://www.thelancet.com/journals/laninf/article/PIIS1473-3099(20)30471-0/fulltext
  5. https://www.journalofinfection.com/article/S0163-4453(20)30402-3/fulltext
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version