Сэлэнгэ аймагт хаврын тариалалт 96,7 хувьтай байна
Энэ онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 151.0 мянган га-д үр тариа, үүнээс 142.0 мянган га-д улаан буудай, 12.6 мянган га-д тэжээлийн ургамал, 18.0 мянган га-д тосны ургамал, 2.5 мянган га-д төмс, 2.6 мянган га-д хүнсний ногоо, бусад үр тариа 9.0 мянган га-д нийтдээ 186.7 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн байна.
Үр тариа, тос, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногооны тариалалтыг 17 сумын 350 гаруй аж ахуй нэгж, иргэн зүтгэх хүчний трактор 791 ширхэг, үр тарианы үрлүүр 759 ширхэг, хөрс боловсруулах техник 1200 ширхэг, төмс, хүнсний ногооны үрлүүр 81 ширхэгтэйгээр хаврын тариалалтын ажлаа эхлүүлсэн аж.
6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 154.8 мянган га-д үр тариа, үүнээс 151.1 мянган га-д улаан буудай, бусад үр тариа 3.7 мянган га-д, 4.6 мянган га-д тэжээлийн ургамал, 23.0 мянган га-д тосны ургамал, 2.7 мянган га-д төмс, 2.5 мянган га-д хүнсний ногоо нийтдээ 180.7 мянган га-д үрэлгээ хийж тариалалтын ажил 96.7 хувьтай явагдаж байна.