НийгэмОрон нутагШинэ мэдээ

Мөнгөморьт суманд дотуур байрны барилгын ажлыг эхлүүллээ

Төв аймгийн Мөнгөморьт суманд шинэ дотуур байрны барилгын шав тавих ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Мөнгөнморьт сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл, гүйцэтгэгч компаний хамт олон оролцлоо.

Тус сумын хуучин дотуур байр нь 1976 онд 50 хүүхдийн хүчин чадалтайгаар Бамын байранд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 44 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан барилгын чанар муудаж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон байна.

Мөнгөнморьт сумын ЕБСургуульд 232 сурагч суралцдаг, тэдгээрийн 52 нь дотуур байранд хамрагддаг бөгөөд орны хүрэлцээ хангалтгүй байдаг тухай ярьж байлаа. Барилгын ажлыг “Хоргын чулуу” ХХК гүйцэтгэх бөгөөд 2021 онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажлаа эхлүүллээ.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын хувьд 2017-2020 онд улс, аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт 7 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. Тухайлбал өнгөрсөн он жилүүдэд орон нутгийн хөрөнгөөр багийн төвүүдээ шинэчилж, тохижуулсан бол аймгийн хөрөнгө оруулалтаар “Хэрлэн” цэцэрлэгийн гадна тал, дээврийг засварласаж, улсын хөрөнгө оруулалтаар “Соёл, спортын цогцолбор” барьж байгуулан ашиглалтад хүлээн авч, Багануур, Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлсэн билээ. Мөн сумын Эрүүл мэндийн төвийг иж бүрэн засварлах ажлыг хийсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version