Гадаад харилцааШинэ мэдээ

Монгол цэргүүд маргааш ёслолын жагсаалд оролцоно

Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Түүхт ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал энэ сарын 24-ний өдөр ОХУ-ын Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдах бөгөөд энэхүү жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний хайрцаг жигдрэн жагсахаар ОХУ-ыг энэ сарын 14-ний өдөр зорьсон юм.

Тэгвэл Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны цахим хуудаст “ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугийн урилгын дагуу Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцохоор Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн ОХУ-ын Москва хотод хүрэлцэн ирлээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнээс гурван удаагийн “Ковид-19”-ийн шинжилгээ авч, халдваргүй гэдэг нь тогтоогдсон учир ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа сувиллын газарт байрлуулан, цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлд нь орууллаа” гэжээ.

Тус бүрэлдэхүүн ОХУ-ыг зорихоос өмнө эх орондоо бэлтгэл, сургуулилтыг багагүй хугацаанд гүйцэтгэсэн ба цэргийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ командлан алхана. Тэрээр 2015 онд ОХУ-д болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жил, БНХАУ-д болсон Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож болон командлан алхсан туршлагатай юм. 

дашрамд дуулгахад, Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд 19 орны цэргийн алба хаагчид оролцох аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version