Гадаад харилцааFocusШинэ мэдээ

АНУ-руу анх удаагаа шууд нислэг үйлдэж байна

Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон билээ. Энэ дагуу халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүргэхээр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл өнөөдөр уг хүмүүнлэгийн тусламжийг хүргэж өгөхөөр АНУ-ын Сиэтл хот руу МИАТ-ийн агаарын хөлөг анх удаа шууд нислэгийг үйлдэж байна. Уг онгоцоор тус улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 250-260 иргэн ирнэ.

АНУ руу нисэж байгаа тус онгоц нь энэ сарын 24-нд буюу ирэх лхагва гарагт Улаанбаатар хотод газардах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version