“TАТРА” чиргэгч автомашиныг үйлчилгээнд ашиглаж байна
Автотээврийн цехийн Хүнд машин механизмын хэсэг 2012 онд үйлдвэрлэсэн “TАТРА” чиргэгч автомашиныг үйлчилгээнд ашиглаж байна. Тус ТАТРА ТЗС-928 маркийн 18,5 тн даацтай чирэгч автомашиныг “Demarko” 48 тн даацтай чиргүүлийн хамт 2013 оноос өнөөг хүртэл үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглаж иржээ. Уг ТЗС-928-90 маркийн машин нь 12,7 л багтаамжтай, V8 хэлбэрийн, салхин хөргүүртэй, дизель хөдөлгүүртэй, гурван тэнхлэгт 6х6 хөтлөгчтэй юм. Энэхүү чирэгч автомашин нь 48 тн даацтай чиргүүл чирч, захиалагчдын хүнд жинтэй, овор ихтэй ачаа, гинжит болон бусад машин механизмыг зөөвөрлөн ажиллаж байна. Ихэвчлэн “Komatsu” D65, D155, D275 бульдозер, “Komatsu” PC200, PC220 экскаваторыг ажиллаж буй байрлалд зөөвөрлөх, засвар болон гараашинд байрлуулах ажил гүйцэтгэдэг. Том оврын машин механизмын техникийн үйлчилгээг цаг тухайд хийхэд энэхүү машин чухал үүрэгтэй, гэж албаны хүн ярилаа.
Т.Батчулуун