ОнцлохОрон нутагШинэ мэдээ
Тарваган тахлаас сэргийлэх дархлаажуулалт хийгдэж байна
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг 2020 оны 06-р сарны 15-аас 07-р сарын 20-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа юм.
21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 51520 хүн/тун вакциныг хүргүүлсэн ба дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан хамрагдахыг зөвлөж байна.
Дархлаажуулалтад:
- Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;
- Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;
- Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;
- Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;
- Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана.