Дэлхийн эдийн засаг 8 хүртэлx хувиар агшиж болзошгүй
COVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх долоо хоног тутмын гадаад орчны тойм мэдээллийн 13 дахь дугаарыг хүргэж байна.
Тус тоймд дурьдсанаар, Дэлхийн банкнаас хөгжсөн орнуудын эдийн засаг Дэлхийн II дайнаас хойших хамгийн гүнзгий уналттай нүүр тулах хүлээлттэй байгаа бол, хөгжиж буй орнуудын эдийн засаг сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа агшихаар байгааг онцлов. Мөн хөгжиж буй орнуудын 70-100 орчим сая хүн нэн ядууралд өртөж, дэлхийн нэг хүнд ногдох орлогын хэмжээ 3.6 хувиар буурна гэж тооцоолжээ. Дэлхийн улс орнуудын 90% орчимд нэг хүнд ногдох ДНБ буурах төсөөлөлтэй байгаа бөгөөд энэ нь 1870 оноос хойш хамгийн өргөн хүрээг хамарсан эдийн засгийн уналтыг бий болгохоор байна. Хэрэв сөрөг нөхцөл байдал үргэлжилбэл эдийн засгийн төлөв суурь төсөөллөөс муудаж, дэлхийн эдийн засаг 2020 онд 8 хүртэлx хувиар, хөгжиж буй орнуудын эдийн засаг 5 хүртэлx хувиар агшиж болзошгүйг анхааруулсан байна.
Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд 6-р сарын 4-өөс 6-р сарын 11-ний байдлаар гарсан өөрчлөлтийн тоймыг ЭНД ДАРЖ татаж авна уу.