Уул уурхайОнцлохШинэ мэдээ

“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 50км-ыг хүлээн авлаа

Монголчууд төмөр замаа өөрсдөө барьж доод бүтцийн 200 км зам, дээд бүтцийн эхний 50 км замыг өнөөдөр /2020.06.13/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүст хүлээлгэн өгсөн түүхэн өдөр тохиолоо. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоол гарсан.

Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхайн ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой. Жилд 15 сая тонн ачаа тээвэрлэнэ. Тус төмөр зам нь Тавантолгой нүүрсний уурхайн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ руу экспортлох шинэ гарц бий болгох ба төмөр замын трассын дагуу Цагаансуварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зэс, цайрын томоохон орд газрууд байрлаж байгаа нь Монголын уул уурхайн экспортод голлох нөлөөг үзүүлэх төмөр замын чиглэл болох болно.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг барьж одоо байгаа дотоодын төмөр замын сүлжээгээр дамжуулан Орос, Хятадын төмөр замын сүлжээнд холбогдох, цаашилбал далайн боомтуудад хүрэх бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятад, Солонгос, Японы зах зээлд хүргэх боломжтой болно. Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын газар шорооны ажлын талбарт 4300 гаруй хүн, 2200 орчим машин механизмын хүчин чадалтайгаар ажиллаж байна. 

#МОНГОЛ ХҮН МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ӨӨРИЙН ГАРААР БҮТЭЭЖ БАЙНА.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version