Орон нутагШинэ мэдээ
Эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлжээ
Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булган сумын Эрүүл мэндийн төвүүдэд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүр 30 сая төгрөг, Зоонозын өвчин судлалын төвд 23 сая төгрөгийн нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, тавилга эд зүйлсийг шийдэж өгчээ.
Ингэснээр иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээ, чанарт ахиц гарах үр дүнтэй ажил болж байгаа аж.
#Өрх_гэр_бүлийн_хөгжлийн_жил_2020