Шинэ мэдээ

“Инфляцийн тайлан”-гийн 2020 оны 3 болон 4-р сарын дугаарууд

Монголбанк “Инфляцийн тайлан”-гийн 2020 оны 3 болон 4-р сарын дугааруудыг нийтэллээ. Инфляцийн тайлан нь улирал бүр гардаг боловч мөнгөний бодлогын шийдвэрүүдтэй нийцүүлэн 4-р сарын дугаарыг нэмэлтээр танилцуулж байна.

Инфляцийн тайлангаас Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 3-р сарын болон 4-р сарын хурлуудад ашигласан суурь тооцооллууд, хувьсан өөрчлөгдөж буй гадаад орчны нөхцөл байдал, түүнээс шалтгаалан дотоод эдийн засгийн төлөвт гарсан өөрчлөлтүүдийг харьцуулан харах боломжтой.

Инфляцийн тайлан нь Төв банкны олон нийттэй харилцах харилцааны гол арга хэрэгслүүдийн нэг юм. Та бүхэн инфляцийн тайланг Монголбанкны веб хуудасны “Мөнгөний бодлого цэс”-нээс буюу эндээс татаж авч, унших боломжтой.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version