WorldЭдийн засагFocusШинэ мэдээ

Биткойны АТМ-ууд чанга зохицуулалттай болов

Шинжээчдийн үзэж байгаагаар биткойны АТМ-уудын эрх зүйн зохицуулалт дэлхийн дахинд улам бүр чанга болох бөгөөд Канад, Герман улсууд мөнгө угаахтай тэмцэх зорилгоор аль хэдийнээ холбогдох зохицуулалтыг улам бүр чангаруулаад байна.  

“CipherTrace” компаниас 6 дугаар сарын 2-нд гаргасан тайланд дурдсанаар 2019 онд АНУ дахь биткойн АТМ-уудаас хийгдсэн гүйлгээний 74 хувь нь тус улсаас гадагш хийгдсэн байна. Мөн АНУ дахь крипто АТМ-уудаас виртуал валютын арилжаа солилцоонд орсон мөнгөний 88 хувь нь гадаадад шилжсэн болохыг тайланд дурдсан байна. Энэхүү дүн нь сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд 2017 оны жилийн дүнгээс хоёр дахин нэмэгдсэн байна.

“CipherTrace” компанийн технологийн ахлах ажилтан Жон Жеффригийн үзэж байгаагаар биткойны АТМ-ууд нь “илүү зохицуулалт шаардах” бөгөөд цаашид крипто АТМ-уудтай холбоотой “жигд зохицуулалт болон хяналтыг бий болгох шаардлагатай” байгааг онцолсон байна.

Канад Улс биткойны АТМ-уудтай холбоотой зохицуулалтаа чангаруулав.

Канад Улс виртуал валюттай холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа компаниудынхаа талаар шинэ зохицуулалт гаргаснаас хоёр өдрийн дараа “CipherTrace”-ийн тайлан гарсан юм.

Канадын биткойны холбооны ажилтан Фрэнцис Пулиот болон орон нутгийн криптовалют арилжааны “BullBitcoin” компанийн үзэж байгаагаар дээрх шинэ зохицуулалт нь криптог бэлэн мөнгө болгож буй компаниудад голлон нөлөөлөх бөгөөд ялангуяа биткойн АТМ-ны операторуудад ихээр нөлөөлөх аж. Биткойн АТМ-ны операторууд 10000 болон түүнээс дээш дүн бүхий канад доллартай тэнцэх бүх гүйлгээг мэдээлэх ёстой болсон.

Мөнгө угаах асуудалтай холбоотойгоор биткойны АТМ-уудыг хотын хэмжээнд хориглох тухай Ванкувер хотын захирагчийн уриалгатай зэрэгцэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 6 дугаар сард баталсан билээ.

“CoinATMradar”-ийн үзэж байгаагаар одоогийн байдлаар Канад Улсад 778 крипто АТМ ажиллаж байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт 7958 АТМ-уудын бараг 10 хувьтай тэнцүү байгаа юм.

Бусад улсын зохицуулалт

2019 оны 7 дугаар сард Испанийн цагдаа нар орон нутгийн нэгэн гэмт бүлэг Биткойны АТМ-уудыг ашиглан 10 орчим сая ам. доллар угаасны илрүүлсний дараа Европын мөнгө угаахтай тэмцэх зохицуулалтад крипто АТМ-ууд нь сул цэг болж байгааг онцолсон байдаг.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Дотоод орлогын албанаас криптовалютын хууль бус ашиглалтад шалгалт хийсэн нь Биткойн АТМ-уудыг ашигласнаас үүдэлтэй татварын асуудал байгааг харуулсан.

Германы Санхүүгийн зах зээлийн байгууллага (BaFin) энэ оны 3 дугаар сард зөвшөөрөлгүй Биткойны АТМ-уудын эсрэг арга хэмжээ авсан. Тус улсад өмнө нь хэрэгжиж байсан криптовалютын зохицуулалт дахь сул орон зайг арилгах зорилгоор мөнгө угаахтай тэмцэх шинэ зохицуулалтыг бий болгосны дараа уг арга хэмжээг авсан байдаг.

Эх сурвалж

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version