Гадаад харилцааЭдийн засагОнцлохШинэ мэдээ

ОУВС-гаас 99 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсад Шуурхай санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 99 сая ам.доллар олгох хэлэлцээрийг зургаадугаар сарын 4-нд албан ёсоор баталсан.

Тэгвэл өнөөдөр /2020.06.08/ ОУВС-гаас 99 сая ам.долларын санхүүжилт дансанд орж ирснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Энэхүү эх үүсвэрийг гадаад валютын нөөцийг дэмжих, цар тахалтай тэмцэхэд зайлшгүй шаардлагатай төсвийн орон зайг бий болгож, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах юм.

ОУВС-н Захирал Кристалина Георгиева энэ талаар “Монгол Улс Covid19-с хамгаалах чиглэлд шуурхай арга хэмжээ авсан нь олон хүний амь насыг эрсдэлд оруулахаас хамгаалсан. ОУВС-гаас олгож буй 99 сая $-н санхүүжилт нь дээрх арга хэмжээнүүдээ үргэлжлүүлж, эдийн засгаа тэтгэхэд тус нэмэр болно” гэжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version