WorldFocusШинэ мэдээ

Ковид 19-ийн улмаас 200 сая гаруй залуус ажилгүй болжээ

COVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна.

Тухайлбал, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын тооцооллоор энэ оны 2-р улиралд бүх насны ажилчдын ажиллах цаг 2019 оны сүүлийн улиралтай харьцуулахад 10.7 хувиар буурах буюу 350 сая ажлын байр алдагдсантай дүйцэхээр байна. ОУХБ-ын 5-р сарын 27-ны тайланд дурдсанаар нийт түүвэр судалгаанд оролцсон 18-29 насны 6 хүн тутмын 1 нь Ковид-19-ийн улмаас ажлын байраа алдсан буюу Financial Times сэтгүүлийн тооцооллоор 200 сая гаруй залуус ажилгүй болжээ. Мөн ажилдаа үлдсэн хүмүүсийн ажлын цаг дунджаар 23 хувиар буурчээ.

Фитч агентлагаас дэлхийн эдийн засаг 2020 онд 4.6 хувиар агших төсөөллийг 5-р сарын 26-нд шинэчлэн гаргав. Ингэснээр өмнөх сарын төсөөллийг 0.7 нэгж хувиар бууруулжээ. Үүнд Евро бүсийн төлөв өмнөх төсөөллөөс 1 гаруй нэгж хувиар, Хятадаас бусад эрчимтэй хөгжиж буй орнуудын өсөлт 2.6 нэгж хувиар муудсан нь голлон нөлөөлжээ.

Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх долоо хоног тутмын гадаад орчны тойм мэдээллийн арван нэг дэх дугаарыг хүргэж байна.

Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд 5-р сарын 22-оос 5-р сарын 29-ний байдлаар гарсан өөрчлөлтийн тоймыг ЭНД ДАРЖ татаж авна уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version