Гадаад харилцааШинэ мэдээ

Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевыг хүлээн авч уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр /2020.06.02/ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев, Консулын хэлтсийн дарга Шынар Жуматаева нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар цаг үеийн асуудалтай (COVID19) холбогдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа иргэдийн талаар мэдээлэл өгч, тухайн улсын иргэдийн виз олголт, сунгалт, зорчих хөдөлгөөний асуудлаар санал солилцлоо. Мөн 2 орны иргэдийн эрх ашгийг хамгаалах болон цаашдын хамтын ажиллагааны талаар зөвшилцсөн юм.

Тус уулзалтад Виз, зөвшөөрөл, харьяатын газрын дарга Ч.Нармандах, Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх, Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол нар оролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version