Эдийн засагОнцлох

Дизель түлш 160 төгрөгөөр, АИ-95 бензин 200 төгрөгөөр, АИ-92 бензин 80-100 төгрөгөөр хямдарчээ

Монгол Улсын хэмжээнд энэ сарын 26-наас шатахууныг үнийг дахин буулгалаа. Тодруулбал, Дизель түлш 160 төгрөгөөр, АИ-95 бензин 200 төгрөгөөр, АИ-92 бензин 80-100 төгрөгөөр хямдарсан байна. Энэ талаар АМГТГ-ын Ц.Эрдэнэбаяр Засгийн газрын 2020 оны 114 дүгээр тогтоолд олон улсын зах зээлийн үнэ буурсантай холбогдуулан бүх төрлийн шатахууныг литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулах, үнийг цаашид тогтвортой байлгахыг тусгасан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс бид хамгийн ихээр хэрэглэгддэг АИ-92 авто бензинийг 8 сарын хугацаатай тогтворжуулах гэрээг импортын компаниудтай хийсэн.

Гэрээний дагуу 2020 оныг дуустал АИ-92 бензиний үнэ улсын хэмжээнд тогтвортой байна. Хамгийн хол сумтай Говь-Алтай, Завхан аймгуудад АИ-92 бензинийг 1500-1670 төгрөг, Улаанбаатарын хэмжээнд 1320-1400 төгрөгөөс хэтрэхгүй үнээр борлуулна. Энэ сарын 27-ны дотор бүх бензин, дизель түлшний жижиглэнгийн үнэ улсын хэмжээнд буурч жигдэрсэн” хэмээлээ. Мөн тэрээр “Гадаад зах зээлийн үнэ буугаад 20-иос доош ам.доллар руу орсон байхад бензиний үнэ яагаад буурахгүй байна вэ гэж иргэд нэг сарын өмнө асууж байсан. Манай улсад нэг сарын дараа орж ирдэг учраас сарын дараа бууруулдаг. Тэгвэл өнөөдөр бид эсрэгээрээ дэлхийн түвшинд газрын тосны үнэ өсөж байхад бүтээгдэхүүний үнээ буулгалаа. Энэ нь үнийн хэлбэл манай улсад нэг сарын дараа нөлөөлдгийн бодит жишээ юм” гэдгийг онцлон хэллээ. ОХУ-ын “Роснефть” компаниас манай улсад нийлүүлж буй хил үнэ буурсантай холбогдуулан шатахууны үнийг дараах байдлаар буулгажээ.

2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн

– А-80 автобензин 30 төгрөгөөр,

– Аи-92 автобензин 45-95 төгрөгөөр,

– Дизелийн түлш 0-120 төгрөгөөр,

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс

– А-80 автобензин 300 төгрөгөөр,

– Аи-92 автобензин 300 төгрөгөөр,

– Дизелийн түлш 190-310 төгрөгөөр,

2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс

– А-80 автобензин 50 төгрөгөөр,

– Аи-92 автобензин 80-100 төгрөгөөр,

– Аи-95 автобензин 200 төгрөгөөр,

-Дизелийн түлш 160 төгрөг буурсан байна. Улмаар 2020 гарснаас хойш нийт дүнгээр А-80 автобензин 380 төгрөг, Аи-92 автобензин 475 төгрөг, Аи-95 автобензин 440 төгрөг, дизелийн түлш 590 төгрөгөөр тус тус буурчээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэн борлуулалтын дундаж үнэ: А-80 автобензин-1350 төгрөг, Аи-92 автобензин – 1360 төгрөг, Аи-95 автобензин 1800 төгрөг, Дизелийн түлш – 1990 төгрөг байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version