Гадаад харилцааFocusШинэ мэдээ

ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаварыг хангалттай биелүүлсэн гэж дүгнэжээ

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа.

Эхний тайланг 2020 оны 1 дүгээр сард ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн БНХАУ-д зохион байгуулсан хурлаар хэлэлцүүлсэн юм. Тус хурлаар Монгол Улс ФАТФ-тай тохирсон 6 ажлын 3-ыг хангалттай гэж үнэлүүлсэн. Үүнтэй зэрэгцэн КОВИД-19 цар тахлын улмаас ФАТФ-аас стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарахтай холбоотойгоор бүх улс орнуудын үнэлгээ хийх ажлыг 4 сараар  хойшлуулж байгааг мэдэгдсэн. Уг мэдэгдлийн хариуд Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайдаас 2020 оны 3 дугаар сард ФАТФ-т албан хүсэлт илгээсэн. Уг хүсэлтэд Монгол Улс нь жагсаалтаас гарахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгааг уламжлаад, манай улсад үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр холбогдох хурлыг зайнаас зохион байгуулах хүсэлтийг илэрхийлсэн юм. Үүний үр дүнд ФАТФ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын үлдсэн ажлуудаа хамгаалах хугацааг хэвээр үлдээхийг зөвшөөрлөө.

Ажлын хэсэг нь 2020 оны 4 дүгээр сард ФАТФ-тай тохиролцсон үйл ажиллагааны үлдсэн 3 ажлын явцыг тусгасан тайланг ФАТФ-ын Ази, Номхон далайн хамтарсан бүлэгт хүргүүлж, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тайлангаа амжилттай танилцуулж, хамгаалав. ФАТФ-аас ирүүлсэн тайлангаар Монгол Улс өгөгдсөн 6 ажлын үүрэг даалгавраа хангалттай биелүүлсэн гэдэг үнэлгээг өгсөн байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх үйл ажиллагааг газар дээр нь ирж шалгах арга хэмжээг авах бөгөөд үүний дараа ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах боломжтой юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version