НийгэмШинэ мэдээ
Монголбанк дөрөвдүгээр сард 710 иргэнд ипотекийн зээл олгожээ
Монголбанкнаас дөрөвдүгээр сарын статистик тойм мэдээллийг танилцуулах үеэрээ ипотекийн зээлийг 710 иргэнд олгосон талаар мэдээлэв.
Дөрөвдүгээр сард олгосон ипотекийн зээлийн дүн нь нийт 54.8 тэрбум төгрөг байгаагаас
- 37.1 хувь нь хөтөлбөрийн
- 62.9 хувь нь банкууд өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байна.
Тухайн сард шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү нь өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар, өмнөх сараас 0.6 нэгж хувиар өссөнөөр 12.1 хувьд хүрсэн байна.
Түүнчлэн ипотекийн зээлийн үлдэгдлийн 94.2 хувь нь хэвийн, 3.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 2.1 хувь нь чанаргүй зээл байгаа аж.
Цар тахлын үед манай улсад учирч болох нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор ипотекийн зээлийн төлөлтийг зургаан сараар хойшлуулах шийдвэр гаргасан юм.