Улс төрШинэ мэдээ

Стандарт, хэмжил зүйн газрын дөрвөн удирдах албан тушаалтан жинхлэн томилогдов

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын дөрвөн удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын тусгай шалгалтыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс зохион байгууллаа.

Төрийн албаны тухай хуулийн шинэчлэсэн найруулга болон Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” ын дагуу нээлттэй зарлагдаж тус  албан тушаалын сонгон шалгалтад хамгийн өндөр оноо авсан албан хаагч жинхлэн томилогдох эрх зүйн зохицуулалттай юм.

Энэхүү шалгалтын дүн, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслэн Б.Ууганбаярыг Стандарт, хэмжил зүйн газрын Стратегийн бодлого, төлөвлөлт дотоод аудитын газрын даргаар, Г.Батцэнгэлийг Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын даргаар, Л.Баярхүүг Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын даргаар,  А.Галбаатарыг Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын Шалгалт тохируулгын албаны даргаар тус тус жинхлэн томилов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version