БоловсролFocusШинэ мэдээ

Кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироор ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. Аймгийн удирдлагуудтай уулзаж НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, ДЭМБ, Австралийн Элчин сайдын яам, ЭМЯ, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хамтарсан “Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр” хэрхэн хэрэгжиж байгаа үр дүнтэй танилцав.

Нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Нэгдүгээр сургууль, Гуравдугаар сургуульд АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийг дэмжигч байгууллага сайн хэрэгжиж байгаа гэж дүгнэн улсын хэмжээнд АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ загвар аймаг болоход анхаарч ажиллахаа онцолсон юм.

Мөн энэ үеэр Кембриджийн хөтөлбөрийг аймгийн сургуулиудад хэрэгжүүлэх ямар боломж байгаа талаар санал солилцож, дэмжин ажиллахаа илэрхийллээ.

#Боловсролыг_дэмжих_жил_2020

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version