Орон нутагШинэ мэдээ
Шалгарсан төслүүдэд санхүүгийн дэмжлэг олгожээ
2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд “Өрх гэр бүлийн хөгжлийн жил” болгон зарласан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зорилтот өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 1,5 сая хүртэл төгрөгийн дэмжлэг олгодог.
Энэ жил өрх толгойлсон иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд 25 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд 42 иргэн, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд 121 иргэн хамрагдсан байна.
Нийт 188 иргэний төслийг эргэн төлөхгүй байдлаар санхүүжүүлж, иргэдийг ажлын байртай болох, хөдөлмөр эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд аймаг, орон нутгийн бодлогын түвшинд дэмжлэг үзүүлжээ.