Орон нутагШинэ мэдээ

Хаврын тариалалт 80 хувьтай үргэлжилж байна

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан зохион байгуулсан аж. Хуралдааны эхэнд өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон иргэдтэй харилцах 70353511 дугаарын утсанд иргэдээс ирсэн санал, хүсэлтийг холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд танилцуулав.   

Мөн зарим хэлтэс агентлагийн удирдлагууд цаг үеийн шинжтэй мэдээлэл хийлээ. Манай аймагт тусгаарлан ажиглах байранд 119 иргэн байснаас шинжилгээгээр 2 иргэний шинжилгээ эерэг гарч, ХӨСҮТ-д тус 2 иргэнийг шилжүүлсэн.  Одоогийн байдлаар нийт 117 иргэн тусгаарлан ажиглах байранд байрлаж байна.  Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн, зовуургүй байгаа бөгөөд өнөөдөр давтан шинжилгээ авчээ.     

Хаврын тариалалт манай аймагт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд нийт 4370.8 га талбайд тариалалт хийхээр төлөвлөжээ. Үүнээс улаан буудай 3500 га, тэжээлийн ургамал 200 га, төмс 343 га, хүнсний ногоо 313 га, жимс 14.85 га талбайд тариалж буудай 5600 тн, тэжээлийн ургамал 400 тн, төмс 4111 тн, хүнсний ногоо 3753 тн, жимс, жимсгэнэ 10 тн ургац тус тус хураан авах зорилт тавьжээ.   

5 сарын 22-ны байдлаар 3638.8 га талбайд тариалалт хийж хаврын тариалалт 83.3 хувьтай үргэлжилж байна. Үүнээс үр тариа 3320.0 га, төмс 197.7 га, хүнсний ногоо 110.1 га, тэжээлийн ургамал 11.0 га талбайд тус тус тариалалт хийгдсэн аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version