Уул уурхайОнцлохШинэ мэдээ

О.Отгонбаяр: Хүндрэлийг даван туулах хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй байна

Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяраас шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах зорилгоор байгуулагдсан Төв штабын ажлын хэрэгжилтийн талаар тодрууллаа.  

-Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусын тархалттай холбоотойгоор үүсээд буй хүндрэлийг даван туулах, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зохих арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор Төв штаб болон Чиглэл хариуцсан штабуудыг Ерөнхий захирлын А/139 тоот тушаалаар байгуулсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь уурхайчдын ажлын байр, цалин хөлс, урамшууллыг тогтвортой хадгалж, уурхайчдынхаа  гэр бүлийг эрсдэлээс хамгаалах, улс, орон нутгийн  эдийн засагт оруулж буй хувь нэмрийг бууруулах-гүй байх гэсэн үндсэн зорилго-тойгоор ажиллаж байна.

Энэ нь уурхайчдын хамтын хөдөлмөр юм. Мөн “Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр”, үүний хавсралт “Хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”, “Үнийн хэлбэлзлийг тооцсон үйлдвэрлэл, эдийн засгийн арга хэмжээний төлөвлөгөө”, “Хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлсний чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан.  “Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах”, “Санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх”, “Нийгмийн харилцаа хамтын ажиллагааны асуудлыг зохицуулах”, “Томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”-д чиглэл хариуцсан штабууд арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Ажлын төлөвлөгөөний биелэлт 46,4 хувьтай байна. Эдгээр штабууд долоо, 14 хоног тутам хуралдаж, Төв штабын хуралдаанаас шийдвэр гаргаж, ажлын явцтай танилцаж, үүрэг өгч ажиллаж байгаа. Үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр 42,5 хувийн биелэлттэй байна. Нийт 50 үүрэг даалгаврыг чиглэл хариуцсан штабуудад хүргүүлж, хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна.

-Хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ямар ажлууд хийгдээд байна вэ? 

-Зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг 2,244.3 тн-оор, молибдены баяжмалын үйлдвэрлэлийг 152.4 тн-оор нэмэгдүүлж ажилласнаар зэс, молибдены баяжмал ачилтын төлөвлөгөөг 101-112,6 хувиар биелүүлж, 3,8 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдээд байна.  -Үйлдвэрийн газрын хэмжээнд өртөг, зардал бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, зэсийн үнийн эрсдэлийн түвшинтэй уялдуулан, гүйцэтгэлд хяналт тавьж ажилласнаар батлагдсан төлөвлөгөөт нийт зардлыг эхний дөрвөн сарын байдлаар 23.8 тэрбум төгрөгөөр бууруулан ажиллалаа.

Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмж, технологийн горимыг цахилгааны үнийн гурван тарифт системд тохируулан ажилласнаар 185.0 сая төгрөгийн цахилгаан эрчим хүчний зардал хэмнэсэн.

“Сархиа” байгалийн чийрэгжүүлэлтийн төвд агч, голт бор, хайлаас зэрэг 2650 мод, бут, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн 4М далангийн баруун урд талд 530 мод тарьж хүлээлгэн өглөө. -“Уурхайчин-1” орон сууцны хорооллын барилгын угсралтын ажил, Соёл, спортын “Эрдэнэт цогцолбор“-ын барилгын ажил, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Ногоон хөгжлийн төвийн барилгын ажил хуваарийн дагуу явагдаж байна. 

Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хүйтнээр хатуурах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам суурилуулах шинэчлэлийн ажлын явц 98 хувийн гүйцэтгэлтэй, тоног төхөөрөмжийн туршилт хийгдэж байна. Төв штабын өмнөх хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй таван бодлогыг авч хэлэлцсэн. Цаашид энэ ажлыг эрчимжүүлнэ. 

Үйлдвэрийн газрын гэмт хэрэг, зөрчлийг арилгах, хариуцлага тооцох системийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Ерөнхий захирлын “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга бат, хариуцлага, дэг журмыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх тухай”  А/203 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

-Баярлалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version