БоловсролШинэ мэдээ

“Монголын архив” сэтгүүл хэвлэгдлээ

Архивын ерөнхий газар нь архив судлалын арга зүй, мэдээллийн “Архивын мэдээлэл” сэтгүүлийг 1995 оноос эрхлэн гаргаж байна. “Архивын мэдээлэл” сэтгүүлийн үндсэн агуулга, сэтгүүлд нийтлэгдэх бүтээлд тавигдах шаардлагa, менежментийг сайжруулах зорилгоор тус сэтгүүлийн редакцын зөвлөлийг Архивын ерөнхий газрын даргын 2019 оны А/67 дугаар тушаалаар шинэчлэн  баталсан.

Редакцын зөвлөл нь сэтгүүлийн нийтлэлийн бодлого, агуулгыг тодорхойлж,  Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авах зэрэг зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэж, эрдэм шинжилгээ, арга зүйн “МОНГОЛЫН АРХИВ” сэтгүүл болгон хэвлүүллээ.

Тус сэтгүүлийн анхны дугаарт эрдэм шинжилгээний өгүүллүүд, архив, албан хэрэг хөтлөлтийн арга зүйн зөвлөгөө, архивын салбарын онцлох ажил, гадаад хамтын ажиллагаа, холбогдох бусад мэдээллийг багтаасан.

Мөн сэтгүүлийн редакцын зөвлөл нь тухайн жилд тохиож буй түүхэн тэмдэглэлт ойд зориулж, холбогдох архивын баримтыг нийтийн хүртээл болгох, сурталчлах зорилгоор тусгай дугаар хэвлэн гаргаж байхаар шийдвэрлэсэн бөгөөд тус сэтгүүлийн анхны тусгай дугаарт Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын бурхан шашны тэргүүн, Монгол Улсын Шашин төрийг хослон баригч хаан, Монгол Улсын Хэмжээт эрхт хаан VIII Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулан гаргаж байгаагаараа онцлог юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version