Орон нутагШинэ мэдээ

Тарвага агнахыг хориглоно

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үхсэн тарваганд хүрэхгүй, тарвага агнахгүй, өөрийгөө болон бусдыг хамгаалж, мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллахыг анхаарууллаа.

2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Шарговь гэдэг газраас тарвага үхсэн тухай дуудлага хүлээн авч Мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч Т.Ташкен, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Талгатбек, 7 дугаар багийн Засаг дарга А.Алтынгүл нар дуудлага өгсөн малчидтай уулзаж, тухайн орон нутгийн ойролцоо байрлах малчидтай тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгч, цаашид үхсэн тарвага байвал дуудлага өгч ажиллахыг мэдэгдсэн байна.

Тус газарт 2020 оны 05 дугаар 08-ний өдөр Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг тус газарт ариутгал, халдваргүйтгэл хийж, үхсэн тарваганаас дээж авч ажиллажээ.

МХЕГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version