Улс төр

“Бодлогын инноваци ба өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн төрийн алба” сэдэвт сургалт боллоо

“Төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг ‘КОВИД-19’ цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хангах нь” цахим гарын авлагыг танилцуулж, төрийн албанд бодлогын инновацийг нэвтрүүлэх үйл явцыг эрчимжүүлэх чиглэлээр Төрийн албаны зөвлөлөөс цахим сургалт хийв.

Сургалтыг нээж хэлсэн үгэндээ Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг  “Хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй VUCA орчинд төрийн байгууллагын үйл ажиллагаанд инноваци нэвтрүүлэх, төрийн ажил үйлчилгээг сайжруулах, асуудал шийдвэрлэх гарц, гаргалгааг олох талаар шинэ, бүтээлч санал санаачилга дэвшүүлэх,  хөгжүүлэх, түүнийгээ хэрэгжүүлэх орчин нөхцөл бий болгох талаар талаар идэвхтэй ажиллах шаардлагатай”-г дурдаад төрийн байгууллагуудад санал санаачилгын “Idea bank” бий болгохыг чиглэл болгож, төрийн албан хаагчид стратеги, бодлогын олон хувилбарыг санал боловсруулагч “Think tank”-ын судлаачдын түвшинд ажиллахыг уриаллаа. Мөн төрийн албан хаагчдын гаргасан шинэлэг санааг дэмжих, ажлын гүйцэтгэл, үр дүнг нь тооцохдоо инновацийн санаачилгыг харгалзан үзэж байхыг онцлов.

Төрийн үйлчилгээний хэрэглэгч-иргэдийн эрэлт хэрэгцээг зөв ойлгож, шийдвэр оновчтой гаргах, гаргасан шийдвэрээ үр дүнтэй хэрэгжүүлж, биелэлтийг нь хангах, шаардлагатай зүйлсийг өөрчлөх, сайжруулах чадавхтай болоход нь төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлэх энэхүү цахим сургалтыг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс албан ёсны эрхтэйгээр ашиглаж буй “ZOOM” программаар хийсэн бөгөөд цаашид цахим сургалт, мэдээлэл солилцох үйл ажиллагааг цувралаар зохион байгуулах юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version