Бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх буухий тэмцээн зохиов
“Ерөнхий цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Ерөнхий цэргийн мэргэжлийн офицеруудаас ангийн бие бүрэлдэхүүний дунд нөхөрсөг буухиа тэмцээнийг 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Тус тэмцээнд эрэгтэй цэргийн алба хаагчид “ПМ” гар бууны задаргаа, угсаргаа, “АКМС”-ын задаргаа угсаргаа, тэмээн шатаар дамжин “ОП” цув өмсөх, магазин сумлах, гар дээр суниах, гранат шидэх гэсэн төрлөөр, эмэгтэй цэргийн алба хаагчид магазин сумлах норматив тэмцээнээр хурд хүч, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн юм. Ингээд тэмцээний тэргүүн байрт Минёмотын батарей, дэд байрт Мотобуудлагын хоёрдугаар рот, гутгаар байрт Мотобуудлагын дөрөвдүгээр рот, эмэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд Мотобуудлагын дөрөвдүгээр ротын ахлагч Б.Нарантуяа нар тус тус шалгарлаа.
Мөн цэргийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын бэлтгэлжилтийг дээшлүүлэх зорилгоор ангийн биеийн тамирын талбайг шинэчлэхээр ажиллаж байна.
Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Соёл хүмүүжлийн офицер, ахмад Г.Билгүүн