Улс төрFocusШинэ мэдээ

Монгол Улсын нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлоо

WWW.OPENDATA.GOV.MN – Монгол Улсын нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлоо. Энэхүү порталд төрийн байгууллагууд өгөгдлөө “ашиглаж, хэрэглэж, дахин түгээж болдог” лицензтэйгээр нийтэлж, төр өгөгдлөө хадгалах биш иргэддээ ашиглуулж эхэллээ. Өгөгдлийг судалгаа шинжилгээ хийх, боловсруулалт хийх, машин уншигдах хэлбэрээр нийтэлж байна.

Ингэснээр төрийн өгөгдлийг эдийн засгийн эргэлт оруулж, судалгаа хийж, шинжилж БАЯЛАГ бүтээх БОЛОМЖ иргэд, бизнесийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудад нээгдэж байна.

Эхний ээлжинд порталд Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам нийт 6 яам нэгдээд байгаа бөгөөд цаашид төрийн бүх байгууллагуудын өгөгдлийг нийтэлж, тогтмол шинэчилж ажиллана.  

Порталыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж байгаа Дэлхийн банкны санхүүжилттэй Ухаалаг засаг төслийн хүрээнд хөгжүүлж, ашиглалтад оруулсан юм.

Хөгжилд хөтлөх баялаг “Нээлттэй өгөгдөл”-ийг нийтэлье, түгээе, ашиглая.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version