Инчеон хотын 66 ахлах сургуулийн үйл ажиллагааг дахин зогсоолоо
Бүгд Найрамдах Солонгос Улсын ахлах сургуулийн хичээлийг эхлүүлсэн эхний өдөр ахлах сургуулийн хоёр сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. Ингэснээр сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд түгшүүртэй байдалд орсон байна.
Ахлах сургуулийн хичээлийн нээлтийг хийхээр товлосон байсан өдөр буюу тавдугаар сарын 20-ны өдрийн өглөөний 06:00 цагийн орчимд Инчеон хотын Мижү Холл дүүргийн Инан ахлах сургуулийн 3 дугаар ангийн хоёр сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Инчеоны Боловсролын газар Инчеон хотын таван дүүргийн 66 ахлах сургуулийн сурагчдыг гэрт нь нэн даруй буцаах шийдвэрийг гаргасан байна.
Дээр дурдсан 66 ахлах сургуулийн танхимын сургалтыг хоёр өдөр үргэлжлүүлэн зохион байгуулж, тавдугаар сарын 22-ны өдрөөс танхимын сургалтыг хэсэг хугацаанд зогсоож, ахлах сургуулийн 3 дугаар ангийн сурагчдын төгсөлтийн шалгалтыг цахимаар гэрээс нь авах арга хэмжээг авахаар болжээ.
Коронавирусийн халдвар авсан хоёр сурагчийн нэг нь халдварыг фитнес клубээс авсан байх өндөр магадлалтай юм байна. Тэрбээр фитнест явсан өдрөө 145 хүнтэй хамт дасгал хийж, 700 орчим хүнтэй харьцсан мэдээ байна.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /https://www.news1.kr/articles/?3940598/