Орон нутагШинэ мэдээ
Алга болсон охиныг оршуулгын газраас олж, ээжид нь хүлээлгэн өгчээ
Дорнод аймгийн Гурванзагал сумын гуравдугаар багийн “Сүмийн булаг” гэдэг газарт 12 настай охин сураггүй алга болсон гэх дуудлага өгчээ. Тэрээр тавдугаар сарын 20-ны 11:30 цагт гэрийнхэнтэйгээ маргалдсаны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон аж.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 13:20 цагт хүлээн авсан Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Цэцэгсүрэнгээр ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Ингээд оройн 20:50 цагт 12 настай, эмэгтэй С-г сумын төвөөс хойд зүгт 5 км зайд орших оршуулгын газраас эсэн мэнд олж, ээжид нь хүлээлгэн өгсөн тухай тус сумын Байгаль орчны байцаагч С.Наран-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ