Ионжуулагч цацрагийн ач тус
Бид өдөр тутмын амьдралдаа байнга эрсдэлтэй тулгардаг. Жишээлбэл, цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэхийн тулд нүүрс, газрын тос, цөмийн энерги ашиглах нь хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээний эрсдэлийг үүсгэдэг. Эдгээр эрсдэлийг бүрэн арилгах боломжгүй ч бууруулах боломжтой.
Цөмийн энергийн салбарт эрсдэлийг боломжит буюу хамгийн бага түвшинд хүртэл бууруулах үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг.
Цацрагийн хамгааллын цогц шийдэл нь бусад төрлийн аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд:
-Байгалийн цацрагийн дэвсгэр түвшнээс илүү цацрагтай орчноос тодорхой хэмжээний эрсдэл үүсэх боломжтойг харгалзан үздэг,
-Энэ нь өнөө цагт явуулж буй үйл ажиллагаанаас хойч үеийнхнийг хамгаалахад чиглэгдсэн байдгаараа үлгэр жишээ болдог.
Цөмийн технологийг анагаах ухаан, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, шинжлэх ухаан, технологийн салбарт ашигласнаар нийгэмд асар их үр өгөөжийг өгдөг. Тухайлбал, цөмийн оношилгоо, туяа эмчилгээний үр дүнд үхлийн аюулаас аврагдсан хүний тоог тоолж баршгүй юм. Ионжуулагч цацраг нь зарим хэлбэрийн хорт хавдрын тохиолдлыг эмчлэх гол хэрэгсэл болж байна. Аж үйлдвэр хөгжсөн буюу хөгжингүй орнуудад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй дөрвөн өвчтөн тутмын гурав нь цөмийн анагаах ухааны үр ашгийг хүртэж байна. Бусад салбарт үзүүлэх үр ашиг ч мөн адил.
Хүний аливаа үйл ажиллагаа болон практик хэрэглээ эрсдэлийг байнга дагуулж байдаг ч ионжуулагч цацрагийн хүн төрөлхтөнд үзүүлж буй ашиг тус нь ижил төрлийн бусад үйл ажиллагаанаас өгч буй үр ашигтай харьцуулахад илүү юм.
Эх сурвалж: Олон Улсын Атомын Энергийн Агентлаг