Хөрөнгө санхүүЭдийн засаг

Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал болно

Монголбанкнаас эдийн засаг, статистик болон санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг судлаачид болон оюутнуудын судалгааг дэмжих, бүтээлийг нь нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор Эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаагийн хуралд оролцох судалгааны материалуудыг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээж авсан.

Ийнхүү эхний шатанд шалгарсан материалуудыг танилцуулж байна.

Оюутны ангилалд:

– Банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцаа, түүний зээлийн нийлүүлэлт болон эдийн засагт үзүүлэх нөлөө (Б.Хүслэн)
– Валютын ханшийн эдийн засагт үзүүлэх нөлөө (Б.Өсөхбаяр нар)
– Эмэгтэйчүүдийн ажиллах хүчинд оролцох хүчин зүйлүүдийн шинжилгээнд албан бус секторыг авч үзэх нь (Э.Хосбаяр нар)
– Монгол Улсын эдийн засгийн өсөлт төлбөрийн тэнцлээр хязгаарлагдсаар ирсэн үү? (Б.Баттөмөр, У.Энхсайхан)
– Эдийн засгийн өсөлтийг хангах салбарын оновчтой бүтцийг тодорхойлох нь (Д.Гантогтох, Б.Төгөлдөр)

Судлаачийн ангилалд:

– Твиттер өгөгдөл ашиглан богино хугацааны валютын ханшийн таамаглал хийх (М.Лхагвадорж, Ч.Алтан-Өлзий)
– Ногдол ашиг ба Пауссоны процесс: Хувьцааны үнийн шинэ стохастик загвар (Г.Баттулга нар)
– Хэрэглээнд үзүүлэх Засгийн газрын худалдан авалтын нөлөө (Б.Лхагважаргал)
– Examining the Inter-temporal Relationship in Loan Portfolio, Cost Efficiency and Capitalization: A Managerial Behaviour Model for Mongolian Banks (О.Боролдой)
– Монгол Улсын баялгийн сангуудын эдийн засаг дахь нөлөө (Ц.Оюунзул, Б.Нямбаатар)

Эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн бүтээлүүдийн эздэд баяр хүргэе. Хоёр дахь шатны шалгаруулалт буюу хэлэлцүүлэг 15-ны өдрийн 10 цагаас болох бөгөөд УОК-ын шийдвэрийг мөрдлөг болгон олон нийтийг цуглуулахгүй, зайнаас зохион байгуулагдана.

Шалгарсан бүтээлүүдийн эзэдтэй удахгүй холбогдож, дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version