Байгаль орчинНийгэм7 хоногНийслэл

Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэж буй гэмт хэргийн тоог бууруулна

Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны эсрэг үйлдэж буй гэмт хэрэг тасралтгүй нэмэгдэх болсон. Тодруулбал, хулгайгаар мод бэлтгэх, ховор ан амьтныг агнах, ховор ургамал хууль бусаар түүж бэлтгэх, нийтийн зугаалга хийх үеэрээ гал алдаж, түймэр тавих, хог тарих зэрэг гэмт хэрэг зөрчил ихэссэн тул Экологийн цагдаагийн албыг шинээр байгуулан ажиллаж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг Нийслэлийн ногоон бүсэд үйлдэгдэх нь нэмэгдсэн.

Иймд шинээр байгуулагдсан тус албаны төлөөллийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд оруулах саналыг тус зөвлөлийн дарга бөгөөд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва санал болгосноор 2020 оноос эхлэн Экологийн цагдаагийн албаны төлөөлөл зөвлөлийн бүрэлдэхүүнд орон ажиллаж байна. Ингэснээр Нийслэлийн ногоон бүсэд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчил буурах боломжтой юм.

2020 оны эхний гурван сард энэ төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд 206 бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 21 нэгж бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт аж. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бүртгэгдсэн зүйлээр нь авч үзвэл 45.1 хувийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, 32.5 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, 18.4 хувийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг, 1.9 хувийг химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг эзэлж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version