Нийгэм7 хоног

БНСУ-аас 264 иргэн эх орондоо ирнэ

БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг өнөөдөр Улаанбаатарын цагаар 09:31 цагт хөөрсөн юм. Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргатай нисэх багийнхан БНСУ-аас 264 иргэнийг эх оронд нь авч ирэх юм.

Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 43 эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай, 5 жирэмсэн, асран хамгаалагчтай, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй болон гэр бүлийн хүмүүс байгаа ба бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн ирэх юм.

Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр 2 хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Дашрамд дуулгахад, өнөөдөр манай улсаас хөөрсөн тус онгоцоор таван орны 261 зорчигч /Монгол-249, Солонгос-3, ОХУ-1, БНФранцУлс-5, Австрали-3 иргэн/ БНСУ-руу очиж байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version