Байгаль орчинНийгэмХууль эрх зүйЭнэ сард

Нэн ховор амьтан болох Цоохор ирвэсний арьсыг өндөр үнээр зарахыг завджээ

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 106 дугаар цэцэрлэгийн урд талын автомашины зогсоол дээр 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдөр нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг гурван ширхэг цоохор ирвэсийн арьсыг өндөр үнээр худалдаалахыг завдсан хэрэг гарсан байна. Тухайн этгээдүүдийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлсэн талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Гэрэл зургийг Экологийн цагдаагийн алба:

Цоохор ирвэс нь Монгол Улсын амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Нэн ховор амьтны жагсаалтад багтсан байдаг.

Тэгвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-т Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох/нэг нэгж 1,000 төгрөг/, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version